“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг бөгөөд гэмтэл согогийн мэс засал, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, сэргээн засах, уламжлалт эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасагтай. Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “SYSMEX”–ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) онлайн чанарын хяналт, онлайн тусламж үзүүлэх холбоо бүхий Клиник лаборатори, дижитал рентген, Хэт авиа (ЭХО) болон Компьютерт томографи, Соронзон резонанст томографи, Ангиографи бүхий 24 цагийн үйлчилгээтэй. Дүрс оношилгооны төв, 14 үзлэгийн кабинет бүхий поликлиник, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эмчилгээний хоол- -ны тасаг, угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүд зэрэг бүтэцтэйгээр хийж гүйцэтгэсэн.