
Монголын эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хүний хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй үндэсний тэргүүлэгч групп компани
“Бодь Интернэшнл” ХХК нь Монгол Улсын ардчиллын шилжилтийн түүхэн цаг үед байгуулагдсан хувийн хэвшлийн анхдагчдын нэг бөгөөд өнөөдөр үндэсний хэмжээний тэргүүлэгч “Бодь Групп” болон өргөжин хөгжсөн байна. Өнгөрсөн гурван арван жилийн хугацаанд бид барилга, дэд бүтэц, банк санхүү, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулж, олон улсын стандарт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлснээр салбар бүрд үнэ цэн бүтээж, шинэ жишгийг тогтоосоор ирлээ.
Бид зөвхөн мега бүтээн байгуулалтад хөрөнгө оруулснаар зогсохгүй, төслийн менежментийн олон улсын туршлагыг Монголд нутагшуулж, үндэсний инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж байна. Энэ нь цаашдын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй шинэ үеийн чадварлаг боловсон хүчнийг төлөвшүүлэх үндэс болсон юм. Сүүлийн жилүүдэд “Бодь Групп”-ийн компаниуд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, эрчим хүч, уул уурхай, барилга, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр бид зөвхөн салбар бүрийн хөгжилд төдийгүй улсын эдийн засгийн бүтцэд бодит жин дарж байна.
Бидний хөгжил, өсөлт, ирээдүйг чиглүүлдэг гурван үнэт зүйл.

Хүн ба байгальдаа ээлтэй, хамтын хөгжил дэвшилд оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулдаг, ёс зүйг дээдлэгч байна.

Зарчмаа тэргүүнд эрэмбэлэн, сорилт бүр дэх боломжийг соргог тусгаж, үйл хэргээрээ үлгэрлэн манлайлагч байна.

Инновац, сайн туршлагыг шингээсэн ухаалаг шийдлээр өнөөдрийг ирээдүйтэй холбож, зорьсноо хариуцлагатайгаар цогцлоон бүтээгч байна.
Монгол улсын хөгжлийн голлох салбаруудад олон улсын жишигт нийцсэн, чанар, өндөр бүтээмжтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийг төлөвшүүлсэн үлгэр жишээ сайн засаглалтай компани байхад оршино.
Сүүлийн дөрвөн жилд Бодь Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд улсын төсөвт нийт 2 их наяд төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлжээ. Энэхүү үзүүлэлт нь Монголын хувийн хэвшлийн тэргүүлэх төлөөллийн хувьд Бодь Группийн эдийн засгийн бодит хувь нэмэр, хариуцлагатай манлайллыг бататган харуулж байна.
Мөн энэ хугацаанд гадаад, дотоодын 11,900 гаруй бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж, 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээг дотоодын компани, хувь хүнээс худалдан авсан байна. Энэ нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлж Бодь Группийн “хамтын өсөлт” зарчмыг бодитоор хэрэгжүүлсэн томоохон жишээ юм.
Өнөөдөр “Бодь Групп” нь эдийн засгийн голлох салбаруудад чухал байр суурь эзэлж, олон улсын түншлэлээр хамтдаа өсөж дэвжихийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит манлайлал үзүүлсээр байна.
Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл
Худалдан авалтыг дотоодын компаниуд, хувь хүнээс
Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч - Дотоод, гадаад хамтын ажиллагаа
Шууд болон шууд бус ажлын байр
2025 онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч
Барилгын нийт гүйцэтгэсэн талбай
Бид салбар бүрт инноваци, бүтээмж, хариуцлагыг хослуулж, тогтвортой өсөлт ба бизнесийн манлайллыг бататган харуулж байна.